Бидний тухай

Бид бол танилцаад 10 жил болж байгаа, 2 хүүхдийн аав, ээж болсон залуу хосууд. Ажлын шаардлагаар ихэнхидээ хол байдаг бидний хувьд аялна гэдэг олон талын ач холбогдолтой, чухал зүйл болжээ.

Өмнө нь 2014 онд Хонг Конг, Макао улсуудаар хамтдаа аялаж байсан ч тэр үедээ тэмдэглэл бичээгүй, зөвхөн зургууд л хадгалсан байсан. Одоо эргээд дурсахад олон зүйлийг мартсан юм шиг санагддаг нь аяллаа тэмдэглэл болгож үлдээх ёстой юм байна гэдгийг бидэнд ойлгуулсан юм.

 

2019 оны зун Европийн 5 орон, 15 хотоор 21 хоногийн турш 2уулаа аялсан бөгөөд энэхүү аяллынхаа тэмдэглэлд зориулж journey.mn блогоо нээлээ.

Leave a Reply